Хөдөө аж ахуйн их сургууль

 

Тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Ж.Бат-Эрдэнэ
ХААИС-ийн ууган тэнхимүүдийн нэг бөгөөд 1958 онд “Ургамлын аж ахуй” нэртэй зохион байгуулагдаж байсан. Оюутны элсэлтийн тоо буурч 1972-1981 онд хоёр тэнхим нэгдэж “Газар тариалан”-ийн тэнхим болсон. 1990 оны ХААИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр дахин “Ургамлын аж ахуй”-н тэнхим бүрдсэн. 2002 оноос эхлэн тус тэнхимийн нэрийг “Таримал судлал” болгосон ба  ногооны аж ахуй, жимсний аж ахуй, цэцгийн аж ахуйн чиглэлээр мэргэшүүлсэн агрономчдыг бэлтгэн гаргахад хүчин зүтгэж ирсэн. 2009 онд “Таримал судлал, Ой, Ургамал хамгаалал”-ын тэнхим, 2015 онд Газар тариалангийн тэнхимтэй нэгдэж “Газар тариалан, ургамал хамгаалал”-ын тэнхим, 2018 он 6-р сарын 13-ны өдрийн ХААИС-ийн захирлын А/156 тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдэж, “Таримал судлал, Ой, Ландшафтын архитектур”-ын тэнхим байгуулагдсан.
Тус тэнхимийн харъяа “Ойн аж ахуйн инженер” мэргэжлийн анги нь 1987 оны намар Агрономын факультетийн “Ойн аж ахуйн тэнхим” харъяалагдаж байгаад тухайн үеийн Политехникийн дээд сургууль руу шилжиж улмаар МУИС руу дахин шилжсэн билээ. ХААИС нэртэй болсоны дараа манай ахмад багш Ц.Мөнхжаргалын санаачлагаар “Ойн аж ахуйн инженер” мэргэжлийн анги дахин нээгдэж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 
Мөн тэнхимийн харъяа “Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ” мэргэжлийн анги нь 2001 онд “Ургамал хамгаалал-биотехнологи”-ийн тэнхим,  2006 онд “Ургамал хамгаалал-микробиологи”-ийн тэнхимд (Тэнхимийн эрхлэгчид:2005-2006 Б.Амаржаргал, 2006-2007 Д.Насандулам, 2007-2008 Ж.Ганболд, 2008-2009 Д.Ундармаа) тус тус харъяалагдаж ирсэн байна.
Ландшафтын архитектурын мэргэжлээр Монгол улсын хэмжээнд анх удаа ХААИС-ийн Байгалийн ухааны факультетэд 1999 онд анхны элсэлтийг авч байсан.  1999 оны 9-р сарын А/123-р тушаалаар Агробиологийн факультетэд шилжиж, ХААИС-ийн ректорын 2003 оны 8-р сарын 126 дугаар тушаалаар “Газар, ой, усны нөөцийн менежментийн төв” -д  харьяалагдаж байгаад ХААИС-ийн ректорын 2006 оны 2-р сарын 37 дугаар тушаалаар “Ой, ус, ландшафтын архитектурын тэнхим ”, 2009 онд “Газрийн кадастр, ландшафтын архитектурын тэнхим ”, 2014 онд “Газрын менежмент тэнхим”-д тус тус харъяалагдаж байсан.

Тус тэнхимд 23 профессор, багш, 1 хичээлийн туслах ажилтан, Агропарк сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн төвийн агроном 1, сахиул 1, Төв аймгийн Баянчандмань сумын Хар модотын даваа /52-ын даваа/-нд байрлалтай Мод үржүүлгийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн төвийн сахиул 1 нийт 27 хүн хамрагдан сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэж байна.
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn