Хөдөө аж ахуйн их сургууль
Тэнхимийн эрхлэгч доктор С.Сайнбаяр
Газар зохион байгуулалтын (хуучин нэрээр) тэнхим нь Ректорын 1998 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 123-р тушаалаар байгуулагдсан бөгөөд Монгол улсын газрын харилцааны салбарын ууган  тэнхмийн нэг бөгөөд  багшлах боловсон хүчин, материаллаг баазын хувьд өсч бэхжин улсдаа газрын чиглэлийн тэргүүлэх сургууль болоод байна.
Монгол улсад газрын харилцааны шинэ мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээ шаардлага, оюутны тоо, БСШУЯ-аас баримталж буй бодлогоос хамаарч  2008 оны 12 дугаар сарын 30-ний өдрөөс Газрын менежментийн тэнхим, Газрын кадастр, ландшафтын архитектурын тэнхим болон өргөжиж үйл ажиллагаа явуулж байгаад 2015 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж 2 тэнхим нэгдэн Газрын менежментийн тэнхим нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
 
Газрын менежментийн тэнхмийн эрхэм зорилго нь дэлхийн хөгжлийн чиг хандлага, монгол орны өнөө ба ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдсэн, газар зохион байгуулалт,газрын кадастр, газрын үнэлгээний чиглэлээр шинжлэх ухааны өргөн мэдлэг, бүтээлч сэтгэлгээтэй, дадлага чадвартай, онол, практикийн өндөр боловсролтой, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино. Иймд эрхэм зорилгодоо хүрэхийн тулд урт хугацааны стратеги боловсруулан дараахь 4 чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.
·         Хөтөлбөрийн менежментийг сайжруулж, гадаад харилцааг нэмэгдүүлэх
·         Салбарын манлайллыг хангаж, багшлах боловсон хүчнийг хөгжүүлэх
·         Сургалтын чанарыг дээшлүүлж, материаллаг баазыг орчин үеийн түвшинд ойртуулах
·         Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сургалттай уялдуулан, инновацийг нэвтрүүлэх
Хөтөлбөрийн шинэчлэлийг дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, ХААИС-ийн сургалтын системийн өөрчлөлт, улсын эрэлт хэрэгцээнээс хамааран 2001, 2007, 2009, 2011, 2015, 2017 онуудад агуулгын томоохон өөрчлөлт хийн сайжруулсан болно.  Сүүлийн жилүүдэд төгсөгчдийн эзэмших ур чадварт голлон анхаарч, кадастрын зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөлт, хот суурин төлөвлөлт, газрын мониторинг, газрын эрхзүйн зохицуулалт зэрэг хичээлүүдийг  мэргэжлийн  программ дээр  ордог болсон нь бидний амжилт юм. Газрын менежментийн тэнхим нь шинээр 2009 онд Газрын үнэлгээний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэнээр өнөөдрийн байдлаар Газар зохион байгуулагч инженер, Газрын кадастрын инженер, Газрын үнэлгээний мэргэжлүүдээр сүүлийн 10 жилд 1340  мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна.
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn