Хөдөө аж ахуйн их сургууль
ХААИС-ИЙН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Монгол улсын “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль, БСШУ-ны сайдын 2003 оны 158 тоот тушаалыг үндэс болгон ХААИС-д дээд боловсролын диплом, бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
1.2. Диплом, бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь элсэгчдэд боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцаж ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
1.3. Диплом, бакалаврын сургалтын элсэлтийн асуудлыг “ХААИС-ийн элсэлтийн журам”-аар, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбогдох асуудлыг “ХААИС-ийн бакалаврын мэргэжлийн хөтөлбөр боловсруулахад баримтлах журам”-аар, оюутны суралцах үйл ажиллагааг “ХААИС-ийн оюутны мэдлэг, чадварыг дүгнэх журам”-аар, төгсөлттэй холбоотой асуудлыг “ХААИС-ийн төгсөлтийн шалгалтын журам”-аар, эчнээ, экстернат хэлбэрийн сургалтыг тусгай журмаар зохицуулна.
 
 Хоёр. Журмын нэр, томъёо


2.1. Багц цаг нь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр, дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн.

2.2. Нэг багц цагийн хэмжээ өдрийн хэлбэрээр суралцаж байгаа дундаж суралцагчийн 7 хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. 16 долоо хоногтой улирлын нэг 7 хоногт суралцахад зориулах дараах багц цаг бүрийг нэг кредит гэнэ. /Цаашид багц цагийг дүрэм, журам, бусад баримт бичигт КРЕДИТ гэж тусгана/
2.3. Кредит цагийг бүхэл тоогоор илэрхийлэх бөгөөд 7 хоногт суралцах хөдөлмөрийг тухайн хичээлийн онцлогийг харгалзан дараахь хувилбараас гадна тэнхим өөрөө тогтоож болно.
2.4. Нэг хичээлийн кредит 4-өөс илүүгүй байна.    
  
3 кредит /7 хоногт 9 цаг/
2 кредит /7 хоногт 6 цаг/
1 кредит /7 хоногт 3 цаг/
лекц
Дад, сем
Лаб
Бие даалт
Лекц
Дад, сем
лаб
Бие даалт
лекц
Дад, сем
лаб
Бие даалт
2
2
-
5
2
1
-
3
2
-
-
1
2
1
1
5
1
2
-
3
-
2
-
1
2
2
1
4
1
1
1
3
1
1
-
1
1
2
2
4
2
2
-
2
 
 
 
 
-
4
-
5
2
-
2
2
 
 
 
 
 
 
 
-
-
3
-
3
-
2
-
1
 
2.6. Дээрх заалтаас гадна сургалт, үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон дипломын /төгсөлтийн/ ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах хичээлийн 40 цагийг 1 кредит гэж үзнэ
2.7. Нэг адил индекстэй (нэртэй) хичээлүүд нэг ижил кредиттэй байна.
2.8. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон кредитийг тогтоох ба агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улиралд дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд  хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно.
2.9. Тухайн хичээлийн кредит цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг, зөвлөгөө, ангийн ажил /төсөл/, реферат, график тооцооны ажил гэрийн даалгавар болон суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.
2.10. Оюутны сонгуульт ажил, хичээлээс гадуур зохиогдох соёл, хүмүүжил олон нийтийн ажлын идэвхтэй оролцоог харгалзан ирциийн оноонд урамшуулалт оноог оруулан тооцож болно.
2.11. Улирлын шалгалт, хэд хэдэн хичээлийг хамарсан нэгдсэн шалгалт, түүнчлэн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд оролцох зэрэгт багц цаг оноохгүй.

 

Хичээлийн кодчилол: Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүдийн залгамж холбоо, агуулгын гүнзгийрэлт, сонголтын мэдээллийг харуулах зорилгоор хичээлүүдэд үсэг (тухайн хичээлийн англи нэрийн товчлол) ба тоо (тухайн хичээлийн агуулгын гүнзгийрэлт)-гоор илэрхийлэгдэх индекс оногдуулна.

Дэлгэрэнгүй....

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn