Хөдөө аж ахуйн их сургууль
ДОТООД ХАМТЫН АЖИЛЛАГАА
 
   Агроэкологийн сургууль нь газар тариалан, ургамал хамгаалал, ойн аж ахуй болон байгаль орчин, байгаль орчны аялал жуулчлал, газар зохион байгуулалт зэрэг мэргэжлийн олон чиглэлээр холбогдох судалгаа шинжилгээний болон төрийн , төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн түүхтэйгээс гадна цаашид мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллах бодлого барин үйл ажиллагаагаа явуулж байна.
 
  • Хүнс, хөдөө аж ахуйн яам
  • Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
 
   ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүдтэй хамтарсан судалгааны ажил ямагт гүйцэтгэж ирсэн бөгөөд үүнээс доор дурьдвал:
 
Дархан хот дахь УГТСЭШХүрээлэнтэй хамтран хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүд:
  1. 2009-2013 “Хучлагатай тариалан” ШУТ-ийн төсөл, дэд сэдвийн гүйцэтгэгч: Доктор, проф, Б.Дорж, Доктор А. Буянбаатар
  2. 2012-2014 “Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ашиглан хүнсний нэмэлт үйлдвэрлэх технологи Төслийн удирдагч: Доктор, проф. Б.Одгэрэл
Улаанбаатар хот дахь УХЭШХ-тэй хамтран хэрэгжүүлсэн төслүүд:
  1. 2009-2010 ШУТ-ийн инновацийн төсөл “Ашигтай шавьжийг үржүүлэх”-ийн зарим төрлийн паразитойдыг үржүүлэх технологи боловсруулах дэд сэдвийн гүйцэтгэгч: Доктор, дэд проф Д.Ундармаа
  2. 2011-2013 ШУТ-ийн “Хөнөөлт организмын эсрэг ашигтай бичил биетнийг хэрэглэх” сэдэвт төслийн “Ашигтай бичил биетнийг хөнөөлт шавьжийн эсрэг хэрэглэх” дэд сэдвийн гүйцэтгэгч: : Доктор, дэд проф Д.Ундармаа
  3. 2012-2014, ШУТ-ын суурь судалгааны төсөл “Буудайн гербицитэд тэсвэртэй, богино болцтой селекцийн эх материал гаргах”-дэд сэдвийн гүйцэтгэгч: Доктор, дэд проф Ж.Ганболд
 
Улаангом дахь ХААЭШ салбар Хүрээлэн:
  1. 2011 оноос эхэлсэн: “Чацарганы ялаа” докторын  судалгааны ажил /хувийн санхүүжилт/ Төсөл удирдагч: Доктор, дэд проф Д.Ундармаа
 
Дорнод аймаг дахь ХААЭШ-ний салбар хүрээлэн:
  1. 2012-2014 “Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ашиглан хүнсний нэмэлт үйлдвэрлэх технологи” Төслийн удирдагч: Доктор, проф. Б.Одгэрэл
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn