Хөдөө аж ахуйн их сургууль

 МЭНДЧИЛГЭЭ

        Хөдөө аж ахуйн салбарт хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл, оюун ухаан, ур чадвар, авьяас билгээ зориулж яваа үе үеийн эрдэмтэн судлаачид, профессор багш, ажилтнууддаа болон эх орон, сургууль, багш нарынхаа нэрийг өндөрт өргөж яваа нийт төгсөгчид, суралцаж буй оюутан залуустаа Эрдмийн зөвлөл, захирлын зөвлөл, хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун дотно мэнд дэвшүүлье.
       Агроэкологийн сургууль 3 тэнхим, 10 лаборатори, 5 сургалтын бааз нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 100 гаруй эрдэмтэн судлаач, профессор багш, ажиллагсад ажиллаж, бакалавр, магистр, докторын шаталсан хөтөлбөрт 2600 гаруй оюутан суралцдаг томоохон сургууль юм.       
    Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглан хамгаалах талаар төр засгаас баримталж буй хөгжлийн бодлого зорилтыг хэрэгжүүлэх үйлсэд тус сургууль нь өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа төдийгүй жилээс жилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдол улам нэмэгдэж байна.
        Агроэкологийн сургуулийн үйл ажиллагаа нь улс орны тогтвортой хөгжлийг хангах, хөдөө аж ахуй, газар тариалан, ургамал хамгаалал, газрын менежмент, экологи, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр суурь ба хавсрага судалгааг түлхүү хөгжүүлэх, дээд боловсролтой, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд дотоод гадаад нөөц боломжийг бүрэн ашиглан, хөгжлийн шинэ шатанд гарах зорилтыг хангахад чиглэгдэж байна.
     Манай сургууль агроном, ургамал хамгаалал, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ, экологи, байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлээр бакалаврын 9, магистрын 23, докторын 16 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг болохыг ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж буй эрхэм дүү нартаа дуулгахад баяртай байна. 
    Манай сургуульд суралцсанаар агроном, ургамал хамгаалал, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ, экологи, байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлээр өндөр чадвар эзэмшихийн зэрэгцээ орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг гадаадын их сургуулиудад үргэлжлүүлэн суралцах замаар олж авах боломж Танд нээгдэж байгааг хэлэхэд таатай байна.
 
Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажлын амжилтыг хүсэн ерөөе.
 
 
     ЗАХИРАЛ                                        О.НЯМСҮРЭН
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn