Хөдөө аж ахуйн их сургууль
ЯПОН УЛСЫН ҮЦҮНОМИЯ ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦУУЛНА

2015 оны 10 дугаар сараас 1 жилийн хугацаатай Япон улсын Үцүномия их сургуульд гэрээний дагуу ХААИС-иас оюутныг сургалтын төлбөргүйгээр суралцахыг урьж байна.
 
Тавигдах шаардлага ХААИС-ийн оюутан байх Япон хэлний JLPT-III түвшингийн мэдлэгтэй 1-3 дугаар курсийн оюутан Дараах мэргэжлийн чиглэлээр:
 Инженерийн чиглэлээр
 - Цахилгааны инженер
 - Механик инженер
 - Архитектур
 - Мэдээлэл технологи
 ХАА-н чиглэлээр
 - Агробиологи био-инженер
 - Ой судлал
 - Хүрээлэн буй орчины инженер
 - Биологи, Химийн аргачлал
Эдийн засгийн чиглэлээр
 - ХАА-н эдийн засаг
  
БҮРТГЭЛ
2015 оны 05 сарын 25 өдөр хүртэл - Захиргааны байрны №6 тоотод явагдана. Бүртгүүлэхдээ дүнгийн тодорхойлолтоо авчирна уу.
Шалгаруулалт: 2015 оны 05 дугаар сарын 25–ны 15 цагт
Суралцах оюутны тоо-2
Холбоо барих
ХААИС-ийн Захиргааны алба
Утас: 11-341153
Цахим шуудан: international@muls.edu.mn

УКРАИН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс Украин улсын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр 20 бакалавр (17 бэлтгэл, 16 үндсэн анги), 5 докторант суралцуулах тул Украин улсад суралцахыг хүсэгчдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Бакалаврын түвшинд биеийн тамир (2), уул уурхайн инженер (2), нисэхийн инженер (5), авто замын инженер (3), хөдөө аж ахуй (2), төмөр замын инженер (2), авто тээвэр зохион байгуулалт (2), барилгын инженер (2)-ын чиглэлээр, докторантурт техникийн ухаан (3), байгалийн ухаан (2)-ы чиглэлээр суралцуулна. 

Бакалавр 
ХААИС-ийн 1,2-р ангийн 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутнуудыг 2015 оны 04-р сарын 23-ныг дуустал Захиргааны байрны 2 давхарт 6 тоотод бүртгэнэ. 
Бүртгүүлэхдээ: 
- Голч дүнгийн хуулбар 
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
- Шалгалтын хураамж 10000 төгрөг авчирна уу.

Докторантур
Докторантурын сургалтад магистрын зэрэгтэй /3,0-аас доошгүй голч дүнтэй/, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд хамрагдах эрхтэй. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00-17.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 102 тоотод дараах баримт бичгийг /линкээс харна уу/ бүрдүүлэн бүртгүүлнэ.
-   Анкет
-   Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-   Магистрын диплом, дүнгийн жагсаалтын эх хувь түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-   Бакалаврын диплом, дүнгийн жагсаалтын эх хувь, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-   Хамгийн сүүлд ажиллаж буй байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт 
-   Сонгон шалгаруулалтын хураамж 15000 төгрөг
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс үзнэ үү: http://www.meds.gov.mn/ukrain15


ВЬЕТНАМ, ЛАОС, КУБА УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА 
 
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Куба Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.
 
Вьетнам Улсад 13 иргэнийг бакалаврт /байгаль орчны нөхөн сэргээлт, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, соёлын өвийн сэргээн засварлалт/, 2 иргэнийг магистрт  /инженер/;  
Лаос Улсад 8 иргэнийг бакалаврт /инженер, аялал жуулчлал/; 
Куба Улсад 1 иргэнийг бакалаврт /анагаах ухаан/ суралцуулна.  
Бакалавр
ХААИС-ийн 1,2-р ангийн 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутнуудыг 2015 оны 04-р сарын 23-ныг дуустал Захиргааны байрны 2 давхарт 6 тоотод бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ: 
- Голч дүнгийн хуулбар 
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
- Шалгалтын хураамж 10000 төгрөг авчирна уу. 

Магистрантур  
Магистрантурын сонгон шалгаруулалтад бакалаврын зэрэгтэй /3.0 ба түүнээс дээш дипломын голч дүнтэй/ 35 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүртгүүлнэ. Бүртгүүлэх иргэд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00-17.00 цагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн II байрны 102 тоотод дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ.

Үүнд: 
-  Анкет 
-  Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-  Бакалаврын диплом, дүнгийн жагсаалтыг эх хувь түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-  Хамгийн сүүлд ажиллаж буй байгууллагын зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт 
-  Шалгалтын хураамж 15000 төгрөг   
 
Дэлгэрэнгүй мэдээллийг линкээс үзнэ үү: http://www.meds.gov.mn/150415
 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn