Хөдөө аж ахуйн их сургууль

ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР 2017үзэсгэлэн зохиогдож байна.

 

Агроэкологийн сургуулийн Ландшафтын мэргэжлийн багш нарын санаачлагаар II-IV-р курсын оюутнуудын бүтээлээр Ландшафтын архитектур -2017 үзэсгэлэн 2017 оны 11 дүгээр сарын 18-19ны хооронд Хатан туул театрт зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэнд нийт 110 гаруй оюутны бүтээлүүд орсон бөгөөд оюутнууд Уран зураг, Интерьер дизайн, Монументал чимэглэл, Орон сууцны барилга зэрэг хичээлүүд дээр үзэж судалсан, сурсан зүйлээ бүтээл болгон гаргасан байна.

Үзэсгэлэнгийн зорилго: Хүн төрөлхтөний ууган мэргэжилжүүдийн нэг болох “Ландшафтын архитектур” мэргэжлийн оюутан залуучуудын уран бүтээлийн үзэсгэлэнгээр сурсан мэдсэн зүйлээ олон нийтэд үзүүлэн таниулж, /тухайн жилийн/ оюутан залуучуудын ур чадвар, уран бүтээл, мэргэжлийн боловсон хүчны чадвар, нийгэмд бэлтгэж байгаа мэргэжлийн байр сууриа тодотгох, мэргэжлийн сурталчилгаа хийж нэр хүндийг нь өргөн олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм.


МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn