Хөдөө аж ахуйн их сургууль
АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН 60 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН ХҮНСНИЙ НОГОО, ЦЭЦЭГ, ЖИМС, МОДЛОГ УРГАМЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА
 
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн түүхт 60 жилийн ойг угтсан нэгдсэн арга хэмжээний хүрээндХүнсний ногоо, цэцэг, жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдааг 2018 оны 09-р сарын 13-аас 14-ны хооронд хичээлийн Төв байрны  2-р давхарт амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго тус сургуулийн эрдэмтэн багш судлаачид, оюутан залуусын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг танилцуулж нийтэд хүртээл болгохоос гадна салбартаа амжилттай ажиллаж буй төгсөгчидийнхөө ажлыг сурталчилах байлаа.
Үзэсгэлэн худалдаанд хүлэмжийн аж ахуй, эрдэс бордооны чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж буй 6 аж ахуйн нэгж, ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн 5 төв, оюутны хөгжлийг дэмжсэн 2 дугуйлан болон өрхийн тариалан эрхлэгч нар оролцов.

2018.09.14

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn