Хөдөө аж ахуйн их сургууль

GRAND TOUR 2018” аялал жуулчлалын улсын олимпиад болно

 

            Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “Аялал жуулчлалын өдөр” –ийг жил бүрийн 09 дүгээр сарын 27 нд тэмдэглэн өнгөрүүлээд 39 дэх жил тохиож байна. Аялал жуулчлалын салбар нь өдгөө дэлхий нийтийг хамарсан, байгальд эвсэг, утаагүй үйлдвэрлэл хэмээгдэн шинэ зууны шилдэг үйлдвэрлэл болон хөгжжээ. Манай улс ч дэлхий нийтийн жишгээр аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, дэмжих бодлого боловсруулан ажилласаар байна.

“Grand tour” аялал жуулчлалын улсын олимпиад нь анх 2003 онд ХААИС дээр зохиогдож эхэлсэн бөгөөд 2007 оноос аялал жуулчлалын улсын хэмжээний олимпиад болон өргөжсөн билээ. Энэ жил 16 дахь удаагийн олимпиадыг Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Агроэкологийн Сургуулийн түүхт 60 жилийн ойн хүрээнд 9 сарын 22-27-ны өдрүүдэд  хийнэ.

“Grandtour” аялал жуулчлалын улсын олимпиад нь:

Мэдлэг шалгах асуулт, хариултын “Центавр” тэмцээн

Спорт явган аяллын ур чадвар шалгасан хээрийн аяллын тэмцээн,

Эрдэм мэдлэг сорьсон Оюутны Эрдэм Шинжилгээний Бага хурал

Мэргэжлээрээ бахархах, танин мэдэх зорилготой аялал жуулчлалыг нийтэд сурталчлах Үзэсгэлэнгийн уралдаан

гэсэн 4 төрлөөр явагддаг билээ.

Олимпиадыг жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд уралдаан тэмцээн нь сэдвийнхээ хүрээнд явагддаг. Энэ жил “Аялал жуулчлал ба цахим хувьсал” сэдвээр зохиогдож байгаа юм.

Энэ удаагийн олимпиадыг Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо дэмжин оролцож байгаа бол “Манжуурын аялал” ХХК, “Аха тур” ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд ивээн тэтгэн оролцож байна.

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn