Хөдөө аж ахуйн их сургууль

ТОКИО ХОТОД ЗОХИОГДСОН ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ХУРАЛД ХААИС-ИЙН      

 АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Б.АЗЗАЯА ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

 

2018 оны 9-р сарын 13-аас 30-ны хооронд Япон улсын Токио хотын Хөдөө Аж Ахуйн Их сургуулиас 18 дахь удаагаа зохиогдож буй “Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх болон хүнсний үйлдвэрлэлд оролцогчдын хоорондын ялгаатай байдлыг арилгахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд оюутан сурагчдын оруулах хувь нэмэр - Students taking action to increase youth involvement in sustainable agriculture and to close the gap between actors in the food systems” сэдэвт ISS буюу Олон улсын оюутны дээд хуралд ХААИС-ийг төлөөлөн Байгаль орчны нөхөн сэргээлт  мэргэжлийн 2-р ангийн оюутан Б.Аззаяа амжилттай оролцоод ирлээ.

Тэрээр илтгэлээ Сибирь хүцэнгэний үрийн морфологи, үрийн соёололтын судалгааны дүн гэсэн сэдвээр /Seed Morphology of Siberian Sainfoin  (Onobrychis Sibirica ) And The Results of Its Experimental Germination/ хийсэн ба уг ургамал нь буурцагтан ургамал үүнийг нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой эсэхийг тогтоохыг зорисон байна.

Б.Аззаяа нь ХААИС-иас уг шалгаруулалтанд дээрх сэдвийн дагуу онолын мэдлэг, гадаад хэлний болон илтгэх чадвар зэрэг үзүүлэлтээр сонгогдон уг хуралд сургуулиа төлөөлөн оролцжээ.



 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn