Хөдөө аж ахуйн их сургууль

ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ -2018 УЛСЫН IV ОЛИМПИАД БОЛЖ ӨНДӨРЛӨВ

 

ХААИС үүсгэн байгуулагдсны  түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ТЕХНИКИЙН ЗУРАГ ЗҮЙ -2018 Улсын IV олимпиадыг  2018 оны 10 сарын 21-ны өдөр ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ дээр олон улсын болгон  амжилттай  зохион байгууллаа.

Энэхүү олимпиадад БНХАУ-ын ӨМӨЗО-ийн Ажил мэргэжлийн дээд сургуулийн 2 багш 3 оюутан,  Монголын инженер техникийн ажилтан бэлтгэдэг 9   их дээд сургуулийн 11 багийн  56 оюутан оролцов. Өмнө жилүүдээс олон сургууль, оюутнуудыг хамруулан хүрээгээ тэлсэн билээ.

БАГИЙН ДҮНГЭЭР

  • ШУТИС-ИЙН БАРИЛГА АРХИТЕКТУРЫН СУРГУУЛИЙН О.Ганжаргал, Л.Мөнхтуяа багштай багийн хамт олон ТЭРГҮҮН БАЙР
  • ХААИС-ИЙН АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН Ч.Хастунгалаг багштай багийн хамт олон ДЭД БАЙР
  • ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД СУРГУУЛИЙН О.Наранхишиг, Ц.Хувьзаяа багштай багийн хамт олон  ГУРАВДУГААР БАЙР
  • ХААИС-ИЙН ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН С.Лхагвасүрэн, Б.Ганбат багштай багийн хамт олон ГУРАВДУГААР БАЙР

ХУВИЙН АМЖИЛТААР

  • ХААИС-ИЙН АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН Ландшафт-2 ангийн оюутан О.Цэрэннадмид ТЭРГҮҮН БАЙР
  • ШУТИС-ИЙН МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН оюутан Г.Нямсайхан  ДЭД БАЙР
  • ШУТИС-ИЙН МЕХАНИК ТЭЭВРИЙН СУРГУУЛИЙН оюутан Б.Бат-Эрдэнэ  ГУРАВДУГААР БАЙР тус тус эзэлсэн байна.

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn