Хөдөө аж ахуйн их сургууль

Оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо 

Агроэкологийн сургуулийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр амжилттай боллоо.

Хуралд тус сургуулийн 3 тэнхимээс шалгарсан шилдэг 16 илтгэл хэлэлцэгдсэнээс УХХЦҮ-IV ангийн оюутан М.Мөнгөнзаяа 1-р байр, ОААИ IV ангийн оюутан Д.Дэлгэржаргал 2-р байр, ГЗБ-4 ангийн оюутан Л.Амартүвшин 3-р байр, ЛА-4 ангийн оюутан Б.Адьяахүү, ГҮ-4 ангийн оюутан М.Сэржмядаг нар тусгай байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Эхний 2 байр эзэлсэн оюутнууд ХААИС-ийн хэмжээний эрдэм шинжилгээний бага хуралд оролцох эрх авсан байна.

 Эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон багш, оюутнууд.

Тэргүүн байр М.Мөнгөнзаяа 1-р байр Ургамал хамгаалал хорио цээрийн хяналт үнэлгээ 4-р анги

Д.Дэлгэржаргал 2-р байр Ойн аж ахуйн инженер 4-р анги

 Л.Амартүвшин 3-р байр Газар зохион байгуулалт 4-р анги

 

ХӨТӨЛБӨР

 1. “Ховд аймгийн Дөргөн сумын бэлчээрийн ургамалжилтын мониторинг судалгаанд”

 Илтгэгч: Б.Бадамцэцэг, БОХҮ-4

  Удирдагч: П.Ариунсүрэн, Ph.D, дэд профессор

 2. “Зүүн Хэнтийн нурууны 3 зүйл шинэсний тоосны морфологийн харьцуулсан судалгаа”

 Илтгэгч: Д.Дэлгэржаргал, ОААИ-4

Удирдагч: Т.Жамъянсүрэн, Ph.D, профессор

 3. “Хүлэмжийн хөрсний бохирдол”

 Илтгэгч: Г.Бямбасүрэн, БХЭ-4

Удирдагч: А.Энхтөр, Ph.D

 4. “Орог тэс (Eurota gagnebin (L.) C. A. Mey)-ийн үрийн давсны стресс тэсвэрлэх чадварын судалгаа”

 Илтгэгч: Г.Нямбаяр, БОНС-4

Удирдагч: Д.Хандсүрэн, Ph.D, дэд профессор

 5.” Сонгины төрлийн зарим зүйл ургамлын генофондын үрийн судалгааны үр дүн”

 Илтгэгч: Д.Цэрэнханд, УНБҮ-4

Удирдагч: Г.Биндэръяа, Ph.D

 6. “Зарим энтомопатоген мөөгөнцөрийн судалгаа”

 Илтгэгч: М.Мөнгөнзаяа, УХХЦҮ -4

Удирдагч: Д.Ундармаа, Ph.D, дэд профессор

 7. “Шар, хүрэн манжингийн үр үржүүлэг”

 Илтгэгч: А.Золжаргал, АГРО-4

Удирдагч: Ц.Нарандэлгэр, Ph.D

 8. “Газар тариалангийн төв бүсэд ээж будааг усалгаатай ба усалгаагүй нөхцөлд тарьж туршсан дүн”

 Илтгэгч: Н.Булган, АГРО-4

Удирдагч: Б.Одгэрэл, Ph.D, профессор

 9. “Булцуут цэцгийн ургацанд тэжээлийн талбай болон бордооны нөлөө” 

 Илтгэгч: С.Мягмардаш, ХСА-4

Удирдагч: Г.Солонго, Ph.D

 10. “Ангуучин сэрфид ялааны тархацын судалгааны дүн”

 Илтгэгч: Т.Уранцэцэг УХХЦҮ-4

Удирдагч: Д.Ундармаа,Ph.D, дэд профессор

 11. “Лоолийн өвчилсөн навчнаас өвчин үүсгэгч Alternaria solani тусгаарласан судалгааны ажлын дүн”

 Илтгэгч: Г.Аюурзана, УХХЦҮ-4

Удирдагч: У.Норжмаа, MS.с

 12.”Шинээр байгуулах хот, суурин газрын байршлыг сонгох”

 Илтгэгч: Л.Амартүвшин, ГЗБ-4

Удирдагч: Б.Сэр-Од, MS.с

 13. “Хот суурин газрын экологийн хүчин зүйлийн үнэлгээ”

 Илтгэгч: М.Сэржмядаг, ГҮ-4

Удирдагч: И.Мягмаржав, Ph.D

 

14. “Далд уурхайн ахилтын зураглал”

 Илтгэгч: Б.Мөнхтөр, ГК-4

Удирдагч: Л.Базарзагд, MS.с

 15. “Амины орон сууцны ландшафтны архитектурын төлөвлөлт”

 Илтгэгч: Б.Адьяахүү, ЛА-4

Удирдагч: А.Бэлгүүн, MS.с

 16. “Тусгай зориулалттай газрын төлөвлөлтийн асуудал”

 Илтгэгч: Ч.Намуунзул, ГЗБ-4

Удирдагч: Д.Бямбасүрэн, MS.с

 

 

 

 

 

 

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn