Хөдөө аж ахуйн их сургууль

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭВ

 

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас Азийн хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд их, дээд сургуулийн оюутны дунд зарласан тэтгэлэгт уралдаанд Агроэкологийн сургуулийн 6 оюутны төсөл шалгарч 3 сая хүртэл төгрөгийн санхүүжилттэй бичил төслийг хэрэгжүүлсэн. Төслийн ажлыг 2-12 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.

 

Төслийн нэр: СУРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ

Төсөл хэрэгжүүлэгч: Газар зохион байгуулалт мэргэжлийн 4-р ангийн оюутан Д.Мөнхбат

Төслийн удирдагч: Газрын менежментийн тэнхимийн багш Ж.Эрдэнэчандмань

Төслийн зорилго: Агроэкологийн сургуулийн оюутнуудад хичээлийн бус цагаар бие даалт хийх орчныг бий болгох

Төслийн үр дүн: Агроэкологийн сургуулийн оюутнууд чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх “Оюутны булан”-гийн загварыг гаргаж, зургийн дагуу ажлыг төслийн багийнхан хийж гүйцэтгэсэн. Оюутнууд бие даалт, хичээлээ давтах, нотебүүк, гар утсаа цэнэглэх боломжийг бүрдүүлсэн. 

Төслийн нэр: ЭКО САНДАЛ

Төсөл хэрэгжүүлэгч: Ландшафтын архитектур мэргэжлийн 4-р ангийн оюутан Б.Энхмаа

Төслийн удирдагч: Газрын менежментийн тэнхимийн багш А.Бэлгүүн

Төслийн зорилго: Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн хичээлийн төв байрны сул орон зайг ашиглан төлөвлөлт хийж оюутны сурч боловсрох, тав тухтай байдлыг хангасан эко модон сандал хийж байршуулах

Төслийн үр дүн: Сандалны загвар зургийг гаргаж, модон бэлдэц, төмөр бэлдэц, эрэг шураг, цэцгийн сав зэргийг бэлдэж сандалаа угсарч, цэцгийн үрсэлгээ хийж гүйцэтгэсэн. Хичээлийн төв байранд өдөрт 3000 оюутны хэрэгцээг хангаж, тав тухтай сууж амрах, сургуулийн өнгө үзэмж нэмэгдсэн загвар дизайны шийдэл бүхий 11 сандлыг хийсэн.

ТӨСЛИЙН НЭР: БИЧИЛ ЦЭЦЭРЛЭГТ  ХҮРЭЭЛЭН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: Газар зохион байгуулалт мэргэжлээр төгсөгч Б.Мөнх-эрдэнэ

Төслийн удирдагч: Газрын менежментийн тэнхимийн багш Ж.Эрдэнэчандмань

Төслийн зорилго: Төв сургуулийн гадна талбайд ландшафт архитектурын төлөвлөлт хийж, оюутны чөлөөт цагийг өнгөрөөх, сургуулийн орчинд  бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулах

Төслийн үр дүн: Сургуулийн гадна талбайн 750м2 талбайг тэгшилж, хашлага хийж, 50м2 явган зам талбай, 50м2 талбайд зүлэг тарьж, 5 ширхэг сандал, 4 ширхэг хогийн сав, сүүдрэвч барьж хийж гүйцэтгэсэн.

 ТӨСЛИЙН НЭР: ЦЭЦГИЙН МАНДЛЫН ЗОХИОМЖИЙН ТӨСӨЛ


ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ: Газар зохион байгуулалт мэргэжлээр 2017 онд төгсөгч Ц.Даариймаа

Төслийн удирдагч: Газар тариалан, ургамал хамгааллын тэнхимийн багш Доктор (Ph.D) Н.Сайханцэцэг

Төслийн зорилго: Цэцгийн мандлын конусан хэлбэртэй зохиомжийг бүтээж, ногоон байгууламжид байршуулан ХААИС-ийн тохижилт, архитектур шийдлийг сайжруулах явдал юм.

Төслийн үр дүн: Цэцгийн мандлын конусан хэлбэртэй 3 метрийн өндөртэй төмөр карказ бүхий зохиомжийн зураг төслийг 2 үе шаттайгаар ба эхлээд схем дараа нь зураг төслийг AutoCAD программ хангамж ашиглан боловсруулав .

  • Цэцгийн зохиомжид нэг наст цэцгийн ургамлуудыг ашиглаж, хослол зохиомжийг бий болгов. Цэцгийн зохиомжид нийт 10 сорт буюу хун цэцгийн 4  сорт, гэсэр цэцгийн 2  сорт, хилэн цэцгийн 3 сорт, намуу цэцгийн 1 зүйлийн цэцгүүдийг тарьж ургуулан зохиомжид ашигласан.  
  • Цэцгийн зохиомжид ашиглах цэцгүүдийн үрслэгийг ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн “Ургамлын үржүүлгийн лаборатори” болон мөн тус сургуулийн “Агропаркийн сургалт судалгааны төв”-ийн нийлэг хальсан хүлэмжинд бойжуулсан.

мандал

Төслийн нэр: АВТОМАТ ХЭВЛЭГЧ МАШИН

Төсөл хэрэгжүүлэгч: Газар зохион байгуулалт мэргэжлийн 4-р ангийн оюутан Г.Ганхөлөг

Төслийн удирдагч: Газрын менежментийн тэнхимийн багш Ж.Эрдэнэчандмань

Төслийн зорилго: Оюутнуудад хэвлэх, хувилах үйлчилгээг хурдан, хямд аргаар хүргэх

Төслийн үр дүн: Агроэкологийн сургуулийн хичээлийн байранд автомат хэвлэгч машины загвар кейсийг гаргасан.

Загвар гаргасан кейсдээ дагалдах компьютер, принтер, каноныг байршуулснаар оюутнууд интернетээр хичээлээ сонгох, хувилах, хэвлэх, нотебүүк, гар утсаа цэнэглэх үйлчилгээг карт ашиглан 24 цагаар ухаалаг үйлчилгээ авах боломжтой болсон.

mashin

Төслийн нэр: НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ДАХЬ ЗҮЛЭГНИЙ УРГАЛТЫН СЭРГЭХ УРГАЛТЫН МОНИТОРИНГ

Төсөл хэрэгжүүлэгч: Байгаль орчны хяналт үнэлгээ мэргэжлээр 2017 онд төгсөгч  Ж.Түвшинсанаа

Төслийн удирдагч: Экологийн тэнхмийн багш Доктор (Ph.D) П.Ариунсүрэн

Төслийн зорилго: Улаанбаатар хотын хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн 100 гаруй гудамжны зүлэгжүүлэлтийн ажлаас 10% -д нь мониторинг хийх замаар төслийн багийн гишүүд олон наст зүлэгний ургамлын 10 талбайд соёололт, амьдрах чадвар, сэргэн ургах чадварыг тогтоох

Төслийн үр дүн: 2016 оны ургамал ургалтын хугацаанд Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж хариуцдаг Ази цэцэрлэгжилт, Этерналгарден, Цог-өндөр Шүтээн, Ган-Үүд, Тахилга Бумбат Мандал ХХК–ийн хариуцсан 10 талбайн үйл ажиллагаатай  танилцаж,  зүлэгжүүлэлтийн нөхөн сэргээлт, арчилгааны талаарх мэдээлэл цуглуулсан.

  • Зүлэгний ургамлын зүйл сонгосон байдал, тарих технологи, арчилгааны хугацаа, талбайн соёололт, амьдрах чадвар, сэргэн ургах чадвар зэрэгт сар тутам мониторинг хийсэн.

Нийслэлийн иргэдэд ногоон байгууламжид хандах хандлагыг өөрчлөхын тулд зүлэг гишгэхгүй хайрлах, хамгаалах, түүнийг ач холбогдлын талаар 500 ширхэг ухуулга хуудас, зүлэг тарих арга технологийн зөвлөмж боловсруулан хэвлүүлж 100 ширхэг тараах зэргээр сурталчилгаа таниулга хийсэн.

grow

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn