Хөдөө аж ахуйн их сургууль

Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш М.Хишигжаргал доктор (Ph.D) болон  ХААИС –ийн Инноваци, бизнес хөгжлийн  төвийн захирал Б.Мөнхбат доктор (Ph.D), дэд профессор  нар өмнөд Солонгос улсын нийслэл  СӨҮЛ хотноо зохион байгуулагдсан  Tackling Urban Air Pollution: Best Practices in East Asia”   сэдэвт   сургалт болон  "7th Northeast Asia Forum on Air Quality Improvement" сэдэвт форум-олон улсын хуралд амжилттай оролцлоо. 

Энэхүү олон улсын хуралд Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлууд болон  хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар  агаарын чанарыг  сайжруулах боломж, түүний судалгааны тухай илтгэл хэлэлцүүллээ. 

Энэхүү хурлыг зохион байгуулж байгаа   ICLEI – Local Governments for Sustainability East Asia Secretariat (ICLEI EAS)  болон  EACAC – East Asian Clean Air Cities  олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ХААИС –ийн  инновацийн бүтээлүүдийн нэг болох Био-нүүрсэн бортого болон бионүүрсийг  хотын ногоон байгууламжинд ашиглах,  ногоон байгууламжийн агаарын чанарыг сайжруулах  судалгаа- тооцооллыг тогтоох чиглэлээр  богино хугацааны судалгаа- хөгжлийн “Green Lung”  сэдэвт төслийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Энэхүү судалгаа-хөгжлийн төсөлд Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн  дэргэдэх “Эко-эмч”  судалгааны баг, БОНХЯ-ны   уур амьсгал – хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох нэгжийн мэргэжилтнүүд,  Экосисемийн судалгааны хүрээлэнгийн  судлаачид мөн ХААИС –ийн Инноваци,  бизнес хөгжлийн  төвийн мэргэжилтнүүд хамтран  оролцох юм.    

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn