Хөдөө аж ахуйн их сургууль

GRAND TOUR 2017”аялал жуулчлалын улсын олимпиад эхэллээ.

           

            Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас “Аялал жуулчлалын өдөр” –ийг жил бүрийн 09 дүгээр сарын 27 нд тэмдэглэн өнгөрүүлээд 38 дахь жил тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг болон Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг байгууллага хамтран 09 дүгээр сарын 21-27 өдрүүдэд аялал, спорт, танин мэдэхүйн 4 төрлийн тэмцээнтэй аялал жуулчлалын улсын олимпиадыг улсын болон хувийн хэвшлийн нийт 9 их, дээд сургуулийн 200 гаруй оюутнуудын дунд зохион байгуулж байна.

“Grand tour” аялал жуулчлалын улсын олимпиад нь анх 2003 онд ХААИС дээр зохиогдож эхэлсэн бөгөөд 2007 оноос аялал жуулчлалын улсын хэмжээний олимпиад болон өргөжин 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

 “Grand tour” аялал жуулчлалын улсын олимпиад нь:

  1. Мэдлэг шалгах асуулт, хариултын “Центавр” тэмцээн
  2. Спорт явган аяллын ур чадвар шалгасан хээрийн аяллын тэмцээн,
  3. Эрдэм мэдлэг сорьсон Оюутны Эрдэм Шинжилгээний Бага хурал
  4. Мэргэжлээрээ бахархах, танин мэдэх зорилготой аялал жуулчлалыг нийтэд сурталчлах Үзэсгэлэнгийн уралдаан

гэсэн 4 төрлөөр явагддаг билээ.

Олимпиадыг жил бүр өөр өөр сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд уралдаан тэмцээн нь сэдвийнхээ хүрээнд явагддаг. Энэ жил “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” сэдвээр зохиогдож байгаа нь дотоодын жуулчлал ихээр хөгжиж байгаа өнөө үед цагаа олсон сэдэв юм.

Олимпиадын гол зорилго нь Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэгээ бататгах, өөрсдийн чадварыг дээшлүүлэх, суралцагчид хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, сурах сонирхлыг нэмэгдүүлэх төдийгэүй Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд оновчтой шийдэл гарган хэрэгжүүлэх боломжийг тодорхойлдог ач холбогдолтой уралдаан болжээ.

Энэ удаагийн олимпиадыг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар зэрэг төрийн ба төрийн бус байгууллагууд дэмжин оролцож байгаа бол “Манжуурын аялал” ХХК, “Аха тур” ХХК, “Пристин монголиа” ХХК зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд ивээн тэтгэн оролцож байна.

            Одоогийн байдлаар Улсын олимпиадын Центавр тэмцээнд 9 их, дээд сургуулийн 16 багийн 80 гаруй оюутан оролцож мэдлэг оюунаа сорьж уралдсанаас МҮИС-ийн 2-р баг 63.7 оноогоор тэргүүн байр, ХААИС-ийн 1-р баг 60.5 оноогоор 2-р байр, МҮИС-ийн 1-р баг 60 оноогоор 3-р байр, ОУ-ын Улаанбаатар их сургууль 52 оноогоор 4-р байр, ШУТИС 44 оноогоор 5-р байр, Их засаг ОУ-ын их сургууль 40 оноогоор 6-р байрыг тус тус эзлэн тэргүүллээ.

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn