Хөдөө аж ахуйн их сургууль

текстэн мэдээллээ оруулна ууLaboratory of Applied biological control for plant pests

 Лабораторийн харьяалал: Таримал судлал, Ой, Ландшафтын архитектурын тэнхим
Зориулалт: Таримал ургамлыг гэмтээж, ургацын гарц, чанарт сөргөөр нөлөөлөгч хөнөөлт организмтой (хөнөөлт шавж, хачиг, ургамлын өвчин) тэмцэх байгальд ээлтэй ургамал хамгаалах технологийг хөгжүүлэх, ялангуяа биологийн арга, технологийг боловсруулахад чиглэн ажиллаж байна.
Хүчин чадал: Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон бусад таримлын талбайд илэрсэн хөнөөлт үе хөлтөн, ургамлын өвчнийг таних, тодорхойлох, тэмцэх аргын зөвлөгөө өгөх, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд зөвлөх чадамжтай.
Хийгдэх судалгааны ажлын чиглэл:
1.      Таримал ургамлын талбайд илэрсэн хөнөөлт организмыг (шавж, хачиг, өвчин үүсгэгч) таних, тодорхойлох, оношлох
2.      Ангуучин үе хөлтөн, шимэгч шавжийн судалгаа
3.      Ангуучин хачгийг үржүүлэх технологийн судалгаа
4.      Энтомопатоген микрорганизмын судалгаа
5.      Эмт шинж чанар бүхий ургамлын пестицид үйлчлэлийг судлах
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn