Хөдөө аж ахуйн их сургууль
Laboratory of Soil microbiology
Лабораторийн харьяалал: Газар тариалан, Хөрс судлалын тэнхим
Зориулалт: Хөрсний микробиологи болон бусад  микробиологийн чиглэлийн бакалаврын болон ахисан түвшний дадлага, лабораторийн хичээл явуулах,  микробиологийн чиглэлийн лабораторийн туршилт, судалгаа явуулахад үндсэн ажиллагаа нь чиглэгддэг.
Хүчин чадал: Биологийн олон янз байдлын чухал хэсэг болох бичил биетний экологи, эдийн засгийн ач холбогдол, хор хөнөөлын талаар таниулах, сурталчлах,  хөрсний эрүүл ахуйн байдал болон үржил шимийг микробиологийн аргаар тодорхойлох, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдлын үзүүлэлтүүд зэргийг тодорхойлох хүчин чадалтай лаборатори юм.
Хийгдэх судалгааны ажлын чиглэл:
−        Хөрсний бичил биетэн болон нянгийн бохирдолын судалгаа
−        Хөрсний биологийн идэвхи тодорхойлох судалгаа
−        Хүнсний микробиологийн бохирдол, түүнд тавигдах хяналтын судалгаа
−        Орчны эрүүл ахуйн микробиологи (хөрс, ус, агаар)-ийн судалгаа
−        Ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний микробиологийн шинжилгээ хийх
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn