Хөдөө аж ахуйн их сургууль
Laboratory of pasture land research
 
Лабораторийн харьяалал: Газрын менежментийн тэнхим
Зориулалт: Бэлчээрийн чиглэлээр бүх төрлийн судалгаа, шинжилгээний ажлууд, газрын харилцааны салбарын мэргэжилтэнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах, бэлчээрийн төрөл бүрийн судалгаа,арга зүй, аргчлалт боловсруулах чиглэлээр ажиллаж байна.
Хүчин чадал: Газрын салбарын мэргэжилтэн, газрын даамлуудын мэргэжил дээшлүүлэх сургалт болон бэлчээрийн төлөв байдал, чанарын үнэлгээ, мониторинг, бэлчээрийн сэргэх чадавхийн чиглэлээр олон улсын 2 төсөлтэй хамтран ажиллаж, судалгааны ажлыг гүйцэтгэж байна.2017 оноос хойш Швейцарийн хөгжлийн агентлаг, “ Ногоон Алт, Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран “БАХ/БАГ дээр суурилсан бэлчээр ашиглалт чиглэлээр газрын даамал, цаг уурын мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтын төв ажиллуулахад дэмжлэг үзүүлэх” дэд төсөл хэрэгжиж байна. 
Хийгдэх судалгааны ажлын чиглэл:
·         Бэлчээр ашиглалт, төлөвлөлт
·         Бэлчээрийн мониторинг
·         Газар зохион байгуулалтын төлөвлөлт
·         Бэлчээрийн мэдээллийн сан
·         Газрын мониторинг
·         Бэлчээрийн зураглал, хэмжилт
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn