Хөдөө аж ахуйн их сургууль
Laboratory of Land use and planning
 Лабораторийн харьяалал: Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхим
Нийслэлийн өмчийн харилцааны газар, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд “Газар ашиглалт, төлөвлөлтийн лаборатори” 2014 онд байгуулагдсан бөгөөд төрөл бүрийн газар ашиглалтын судалгаа, газар зохион байгуулалтын төлөвлөлт, зөвөлгөө үйлчилгээ үзүүлэхээс гадна ахисан түвшний (магистр, доктор, мэргэжил дээшлүүлэлт) суралцагсадын судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Тус лаборатори нь 24 цагийн интернет, А4 лазер принтер, сканер, А3 өнгөт принтер, ArcGIS 10.3, Arc Info,  Auto CAD 2016, ILWIS 4.7, Erdas Imagine 9.2 гэх мэт өгөгдлийг боловсруулах программ хангамж бүхий 8 компьютераар тоноглогдсон.
ЗОРИЛГО
Газар зохион байгуулалтын төрөл бүрийн (газар ашиглалт, төлөвлөлт, бүсчлэл) судалгааны ажлуудыг газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандах судлалын арга зүй технологид суурилсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийг олон улсын түвшинд эрхлэх, мэргэжлийн байгууллага болон судлаачидтай хамтарч ажиллахад оршино.
Сургалт:
Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын үнэлгээ мэргэжлийн ангиудад магиcтр, докторын сургалт явуулах, судалгааны төслүүдэд хамтарч оролцох газар зүйн мэдээллийн системийн орон зайн шинжилгээнд тулгуурлан газар зохион байгуулалтын төлөвлөлт, төсөл боловсруулалт хичээлийг сургах.
Судалгаа:
Газар ашиглалтын судалгаа, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг Монгол улсын стандарт норм дүрмийн дагуу газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандах судлалын арга технологийг ашиглан гүйцэтгэх.
Хийж гүйцэтгэсэн үр дүнл хүрсэн ажлуудаас
Ø Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлууд /Захиалгат/
Ø Завхан аймгийн “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө-2032” ажил
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn