Хөдөө аж ахуйн их сургууль
Laboratory of Geo information
 Лабораторийн харьяалал: Газрын менежментийн тэнхим
Зориулалт: Газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлалын аргазүй технологид суурилсан сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийг олон улсын түвшинд эрхлэх, нийгмийн хэрэгцээг хангасан геомэдээлэл зүйн мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд чиглэн ажиллаж байна. Тус лаборатори нь газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын чиглэлээр мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудад бакалавр, магистр, докторын түвшинд хичээл орж байна.
Хүчин чадал: Нэг ээлжинд 15-20 оюутан Геомэдээллийн лабораторид хичээл орох боломжтой бөгөөд сүүлийн үеийн иж бүрэн компьютер 18 ширхэг, мэдээлэл цуглуулах, тоон өгөгдлийг хадгалах толгой компьютер, дотоод сүлжээ, 24 цагийн интернет, А4 лазер принтер, ArcGIS 10.3, Arc Info,  Auto CAD 2011, ILWIS 4.7, Erdas Imagine 9.2 гэх мэт өгөгдлийг боловсруулах программ хангамжтай.
Хийгдэх судалгааны ажлын чиглэл:
Ø   Газарзүйн мэдээллийн систем
Ø   Зайнаас тандан судлал
Ø   Зураг зүй
Судалгааны ажлын чиглэл
Ø   Газарзүйн мэдээллийн систем
Ø   Зайнаас тандан судлал
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn