Хөдөө аж ахуйн их сургууль
Laboratory of Plant Stress Physiology
 
Лабораторийн харьяалал: Таримал судлал, Ой, Ландшафтын архитектурын тэнхим
Тус лаборатори нь ургамлын амьдралын үйл ажиллагааг бодгаль хөгжлийн явцад нь орчны нөхцөлтэй нягт холбоотой судлаж танин мэдэх, стрессын хүчин зүйлс ургамлын ургац болон чанарт үзүүлж буй  нөлөөллийг хөрсгүй орчны технологит суурьлан судалж тэдгээрийг хүний хэрэгцээнд зориулан өөрчлөн хувиргах аргыг боловсруулах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх зорилготой
Сургалт
Агроном, Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ, Биотехнологийн мэргэжлийн хөтөлбөрийн өдөр болон эчнээ, магистр, докторын түвшиний оюутануудад Ургамлын физиологи, Хөрсгүй орчны технологи хичээлийн лабораторийн туршилт, судалгааны ажлууд явагдаж байна.
Эрдэм шинжилгээ
Мэргэжлийн ангийн 2-4 курсын оюутнууд, магистр болон докторын судлаач оюутнуудаас бүрдсэн судалгааны баг нь 2-3 олон улсын төслийг гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран гүйцэтгэж эрдэм шинжилгээний аргазүй эзэмших, өгүүлэл уншиж бичих чадвар, илтгэл тавих чадвараа дээшлүүлж байна. Төслийн хүрээнд багш, оюутнууд урт болон богино хугацаагаар БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд оролцож ирсэн бөгөөд жилдээ 2 оюутан хамрагдаж байна.
Лабораторийн хүчин чадал, зориулалт
Ургамлын эс, эдийн түвшинд судалгаа хийх гэрлийн болон дижитал микроскоп, ургуулангийн сав/growth chamber/, хатаах шүүгээ, термостат, UV спектрометр, ЛЭД гэрэл бүхий гидропоник систем, фотосинтез хэмжигч, хлорофилл болон сахар хэмжигч г.м физиологийн өндөр түвшний судалгааны багаж хэрэгсэлүүдийг ашиглан ургамлын задлан шинжилгээ хийж таримлын ургац болон чанарт зөвлөх чадамжтай.
Судалгааны ажлын чиглэл
Ø Ургамлын стресс физиологи
Ø Хөрсгүй орчны технологи/гидропоник систем/
Үр үржүүлэг

 

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn