Хөдөө аж ахуйн их сургууль
Агропарк нь 1993-1994 онд анх ХААДС-ийн Агрономын факультетийн сургалтын бааз (хуучнаар Зайсангийн амьтны хүрээлэнгийн суурин дээр) болгохоор байгуулсан. 1994-1997 онд Агрономын факультетийн сургалтын туршилт судалгааны талбай нэртэйгээр ажиллаж эхэлсэн. 1996-2004 онд профессор Л.Батмөнхийн санаачлагаар Агрономын факультетийн Ногооны аж ахуйн сургалтын базыг бэхжүүлэн хөгжүүлэх төслийг БНСУ-ын иргэн, ХААИС-ийн магистрант оюутан Ли Хэ Шигийн хөрөнгө оруулалтыг татаж багш нарын хамт тус бүр нь 120 м2 талбай бүхий нийлэг хальсан 3 хүлэмж, 20 иж бүрдэл тунель, бага оврын мотопед, хэдэн мянган үрслүүрийн хоовон зэргээр бэхжүүлэн хамгаалагдсан хөрс ба ил талбайд ногоо ургуулах туршилт судалгааны ажлыг явуулж эхэлсэн. 1997 оноос дээрх баазыг бэхжүүлэх, өргөтгөх, зорилгоор “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийн дагуу ХААИС-ийн дэргэд “Агропарк” сургалт судалгааны төв нэртэйгээр өнөөг хүртэл ажиллаж байна. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн санхүүжилтээр 1999 онд Агропаркд байрлалтай, дээвэр нь шатсан барилгад 8сая төгрөгийн их засвар хийсэн.. ХААИС-ийн санхүүжилтээр агропаркыг төвлөрсөн усалгаатай болгох асуудлыг 1999 онд шийдвэрлэж нийтдээ 120тн ус нөөцлөх 5ш усан санг суурьлуулсан. 1996 оноос тус агропаркад агрономчоор Н.Бааст, сахиул Б.Лхагва, менежер багш Н.Цолмон нар ажиллаж байв. 2008 оноос эхлэн“Агропарк” сургалт, судалгааны төвийн менежер, агрономчоор А.Бирлан, сахиулаар Б.Баттөр (2012он ) нар өнөөг хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна.
Үйлдэрлэл, хөрөнгө оруулалт:
Агропарк нь ил талбайд төмс, лууван, сонгино, байцаа зэрэг таримлууд, хүлэмжинд хэмх, лооль, чинжүү, цэс, бууцай, салат, улаан лууван, сонгино зэрэг нарийн ногоонуудыг тариалж дунджаар жилд 6 783 250 төгрөгний ашигтай ажиллаж байна.
Турк улсын Засгийн газрын “Туркийн олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага”(ТИКА)-аас сургалт, судалгаанд зориулж, уурын халаалт, бичил уур амьсгалын автомат тохируулга бүхий бага оврын 200м2 шилэн хүлэмжийг Төв агропаркад 2010 онд барьж байгуулсан.
2010 онд АБС-ийн санхүүжилтээр 20тн-ын багтаамжтай энгийн зоорь, 120м2  талбай бүхий нийлэг хальсан 3 хүлэмж, 2015 онд БНСУ-ын Койка олон улсын байгууллагын тусламжтайгаар 200м2  талбай бүхий бүрэн автомат хүлэмж, 120 м2 талбай бүхий 2 нийлэг хальсан хүлэмжийг тус тус барьж өгснөөр нийт 1740 м2  талбай бүхий 11 хүлэмжтэйгээр үйл ажиллалгаа явуулж байна.
2013 онд ХХААЯ-ны хөнгөлттэй үнээр жижиг оврын трактор 1ш, мотоблок 1ш бүрэлдэхүүний сургуулийн санхүүжилтээр авч үйлдвэрлэл, сургалтын ажилд хэрэглэж байгаа нь үр дүнтэй байна. 2016 онд Агрономын ангийн 1986 оны төгсөгчдийн санаачлагаар тус төвд 3 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар “Хээрийн сургалтын танхим”-ыг засварлан тохижуулж хүлээлгэн өгсөн нь хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах, арчлах, ургамал хамгааллын талбайн сургалтыг зохион байгуулахад ач тусаа өгсөөр байна.
“Агропарк” сургалт судалгааны төвд жил бүр тариалалт, хураалтын сургалтын дадлагад 20-40 оюутан, үйлдвэрлэлийн дадлагаар 20-30 оюутан гарч ажиллаж, суралцаж байгаа нь бакалаврын оюутныг практик дадлагад сургах материаллаг бааз нь болж чадсан байна. Мөн тус төвд 27 магистрант, 3 докторант туршилт, судалгааны ажлуудыг ил талбай болон хүлэмжийн нөхцөлд гүйцэтгэж боловсролын зэрэг амжилттай хамгаалсан байна.
 
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn