Хөдөө аж ахуйн их сургууль
Тус төв Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ректорын 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаар тушаалаар албан ёсоор байгуулагдсанаас хойш 2016 оны 4 дүгээр сард үйл ажиллагааны чиглэлийг сургуулийн захиргаанаас өөрчилж аж ахуйн тооцоонд шилжүүлэх хүртэл сургалт, судалгааны түшиц газрын үүргээ тасралтгүй гүйцэтгэж байсан.
            Төвийн үйл ажиллагаа 2007 онд ректоратаар батлагдсан “Төвийн дүрэм”, 2012 онд батлагдсан “Санхүүгийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулагдаж:
·         2007-2008 онд АБС-д
·         2009-2011 онд ХААИС-н захиргаанд
·         2012-2014 онд Жижиг Дунд Бизнесийн Албанд
·         2015-2018 оны 4 сар хүртэл Эдийн Засаг, Хөгжлийн Албанд тус тус харьяалагдаж байлаа.
·         Одоо АЭС-ийн харьяанд ажиллаж эхэлж байна.
Өнгөрсөн хугацаанд хээрийн сургалтын агуулга ач холбогдол нь өссөөр байгаа суурин туршлагуудтай, мэргэжлийн хүрээлэнгүүд ( УГТЭШХ, УХЭШХ...), гадаад дотоодын их сургууль, байгууллагуудтай нягт хамтран ажилладаг судалгааны орчин болж хөгжсөн Агроэкологийн сургуулийн судалгаа, сургалтын гол бааз болсон.
Өнөөдөр тус төв Монгол оронд тариалагддаг болон ирээдүйтэй таримлуудын сорт сорилтыг явуулж улсын хэмжээний судалгаа, үр үржүүлгийн ажилд хамтрах боломжтой.
Тариалангийн технологи, сэлгээний суурин туршлагууд нь дэлхий нийтийн ангиллаар олон жилийн гэдэг ангилалд багтах бололцоо бүрдсэн.
Сургалтын төлөвлөгөөний дагуу явагддаг дадлагууд нь танилцах хэмжээнээс суралцаж, судлах, хичээллэх орчин болтлоо хөгжиж нэг ээлжиндээ 100-аас доошгүй оюутан хүлээн авах хүчин чадал бүрдэж, материаллаг баазын хувьд бэхэжсэн.
Энэ хугацаанд гадаад дотоодын олон төсөл амжилттай хэрэгжсэний үр дүнд:
·         2008 онд Засгийн газрын инновацын төслөөр 8 нэгж ХААМ техник
·         2012 онд ОУЦЭХА-ийн төслөөр тэжээлийн цехийн тоног төхөөрөмж
·         2012 онд Төмсний зоорины өргөтгөл
·         2015 онд Койкагийн төслөөр 6Х28 м автомат хүлэмж
·         2015 онд ХБНГУ-ын Хеос компани “Нар салхины сэргээгдэх эрчим хүчний байгууламж” г.м тус тус ашиглалтанд орсон.
ХААИС-ийн хөрөнгө оруулалтаар:
·         2008 онд 100 оюутны байр
·         2010 онд агуулах
·         2015 онд сургалтын төвийн байр сууцны засвар г.м тус тус хөрөнгө оруулалт хийгдсэнээс гадна төвийн өөрийн үйл ажиллагааны үр дүнд материаллаг бааз, орчин бүрдсэн.
МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn