Хөдөө аж ахуйн их сургууль
Улаанбаатар хотын Сонгиныохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 га талбай бүхий геодезийн дадлагын полигонд газрын харилцааны чиглэлээр бэлтгэгдэж байгаа оюутнуудын геодезийн хээрийн хэмжилтийн сургалтын дадлагыг 1999 оноос хойш одоог хүртэл 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
  Тус полигонд сургалт, үйлдвэрлэлийн ажилд зориулсан триангуляци, полигонометрийн сүлжээг 1998 онд байгуулан жил бүр сэргээн засварлаж, давтан хэмжилт хийснээр байрлал, өндрийн 30 гаруй цэг тэмдэгт бүхий сүлжээгээр хангагдсан.

Энэхүү геодезийн дадлагын полигон нь нэг ээлжиндээ газрын кадастр, газар зохион байгуулалт, газрын үнэлгээ, ландшафтын архитектур, ойн инженер мэргэжлийн өдөр, эчнээ ангийн 400 гаруй оюутныг хүлээн авч геодезийн дадлагыг явуулж байна. Дадлагын хичээлд 20 гаруй ширхэг оптик теодолит, 2ш электрон теодолит, 5ш оптик нивелир, 5ш электрон тахеометр, 2 ширхэг нэг долгионы GPS-ийг ашиглаж хэмжилт боловсруулалтын ажлыг гүйцэтгэж байна.

МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
facebook twitter rss rss rss

17024 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсан

Утас: 976-11-341377 Факс: 976-11-341770 И-мэйл: info@muls.edu.mn, admin@muls.edu.mn