Багш, ажилчид

ХААИС-ийн ууган тэнхимүүдийн нэг бөгөөд 1958 онд "Ургамлын аж ахуй" нэртэй зохион байгуулагдаж байсан. 2009 онд "Таримал судлал, Ой, Ургамал хамгаалал"-ын тэнхим, 2015 онд Газар тариалангийн тэнхимтэй нэгдэж "Газар тариалан, ургамал хамгаалал"-ын тэнхим, 2018 онд "Таримал судлал, Ой, Ландшафтын архитектур"-ын тэнхим болсон. Тус тэнхимийн харъяа "Ойн аж ахуйн инженер" мэргэжлийн анги нь 1987 онд Агрономын факультетийн "Ойн аж ахуйн тэнхим"-ийн дэргэд байгуулагдсан. " Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ" мэргэжлийн анги нь 2001 онд, Ландшафтын архитектурын мэргэжил Монгол улсын хэмжээнд анх удаа 1999 онд тус тус байгуулагдсан. 

Тус тэнхимд профессор  багш 20, хичээлийн туслах ажилтан 1, агроном 1 нийт 22 багш ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. Багшлах бүрэлдэхүүний 13 буюу 65% нь докторын зэрэгтэй, 7 багш буюу 35% нь дэд профессор цолтой.