Эчнээ ангийн элсэлт

ХААИС -ийн Агроэкологийн сургууль 2023-2024 оны хичээлийн жилд эчнээ ангид дараахи мэргэжлүүдээр оюутан элсүүлнэ.

Үүнд:

- Агроном /Эчнээ 2, 4 жил/

- Газар зохион байгуулалт /Эчнээ 2, 4 жил/

- Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ/Эчнээ2, 4 жил/

- Ой аж ахуйн инженер/ Эчнээ 2, 4 жил/

- Байгаль орчны хяналт үнэлгээ / Эчнээ 2, 4 жил/

- Аялал жуулчлал / Эчнээ 2, 4 жил/

 

Элсэлтийн бүртгэлийг Улаанбаатар хотод ХААИС-ийн төв байранд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 10:00 - 17:00 цагийн хооронд Агроэкологийн сургуулийн 269 тоотод явуулна.

Элсэхийг хүсэгчид бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. 

Үүнд:

4 жилийн сургалт:

ЭЕШ-ын батламж

Боловсролын үнэмлэх, гэрчилгээ,

Суралцагчийн хувийн хэрэг

Иргэний үнэмлэхний хуулбар

3*4 хэмжээтэй зураг -2 хувь

Бүртгэлийн хураамж 30000 төгрөг

Эчнээ 2 жилийн сургалт:

Их, дээд сургууль төгссөн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

Иргэний үнэмлэхний хуулбар 

3*4 хэмжээтэй зураг-2 хувь

Бүртгэлийн хураамж 30000 төгрөг