ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ /СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ, ХЭРЭГЖҮҮЛСЭН БОЛОН ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ,ХӨТӨЛБӨР/

         Сургуулийн эрдэм шинжилгээ судалгаа тэргүүлэх чиглэлийг Тогтвортой газар тариалан  гэж тогтсон бөгөөд ХАА-н газар тариалан, таримал ургамлын аж ахуй, хөрс судлал, ургамал хамгаалал, экологи  ба хүрээлэн буй орчин судлал, байгаль орчин, ойн аж ахуй, ландшафтын архитектур, газар зохион байгуулалт ба менежмент, зайны тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем зэрэг үндсэн чиглэлээс гадна  салбар дундын - хавсарга  судалгаануудыг  онцлон хэрэгжүүлдэг.

 

2023-2024онд хэрэгжүүлж буй онцлох төслүүд:

 

Шинжлэх ухаан технологийн сан

  • “Үетэн ургамлын үрийн соёололтын стратегид суурилсан бэлчээр сайжруулах технологи боловсруулах 2022-2024 ШУССТ
  • “Газар тариалангийн төв болон дорнод талын бүсэд ногоон бордуурын таримлуудын сорт шалгаруулж, үрийг нь үржүүлэх /ШУТБИХХЗГ-2022/99/
  • “Хадлангийн газрыг ионжуулсан ус болон ионжуулсан устай органик шингэн бордоогоор нөхөн сэргээх арга
  • Ангуучин амьдралтай хачгийг (Рhytoseiidae.sp) in vivo  нөхцөлд үржүүлэн ургамал хамгаалалд хэрэглэх боломжийг судлах”
  • “Хятад, Монголын хамтарсан хошуу будааны сортуудыг тариалж, үржүүлэх, ашиглах хамтасран судалгаа
  • Чацарганы ялааны биоэкологи, тэмцэх биологийн арга
  • Байгалийн жимс жимгэнийг селекцийн эх материалд ашиглах нь
  • Монгол-Хятадын хамтарсан “Ухаалаг технологийг мал аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж ахуйд хослуулан хэрэгжүүлэх нь”
  • “Монгол Хятад улсын хуурай болон хагас хуурай бүсэд агро ойн аж ахуйд экосистемийн тогтвортой байдлыг хангах механизмыг боловсронгуй болгох нь” 

     НҮБ

  • НҮБ-ийн Хүнс ХАА-н байгууллагатай хамтран ажиллах Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах [STREAM] төсөл
  • НҮБ-ийн Хүнс ХАА-н байгууллага ба Бүгд найрамдах Чех улстай хамтарсан Ойн тогтвортой менежмент, экосистемийг тогтвортой байдлыг хангах [STREAM] төсөл 
  • Монгол оронд Агроэкологийн зарчим, ШУ-ны үндэслэлийг боловсруулж хөгжүүлэх”
  • "Монгол улсын газар тариаланд, ойн зурвас байгуулах системийн түвшний үнэлгээ" 
  • ”Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж туршилтаар суурилуулах 

Европын холбоо Эрасмусын  төслүүд Erasmus+

  • "Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагаа-URGENT"
  • “IMPROvE _AGRO Хөдөө аж ахуйн салбарын магистрын хөтөлбөрийг англи хэл дээр олон улсын түвшинд сайжруулах
  • “Erasmus+ MONGWBL” (Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь) төсөл
  • “ECOSERVE Тусгай хамгаалалттай газрын экосистемийн үйлчилгээний менежмент магистрийн хөтөлбөр боловсруулах”