Өдөр ангийн элсэлт

1Элсэлтийн бүртгэл, мэргэжил сонголтыг Улаанбаатар хотод 2020 оны 05-р сарын 02-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг дуустал явуулна. Бүртгэл, мэргэжил сонголтыг WWW.ELSELT.MULS.EDU.MN  хаягаар болон ХААИС-ийн хичээлийн төв байранд дээрх өдрүүдэд явагдана. 

ЭЛСЭГЧИД БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛСЭН БАЙНА.


  • ХААИС-д элсэгчдийн бүртгэлийн хуудас
  • Монгол хэл бичгийн шалгалтын батламж
  • ЭЕШ-ын батламж
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом
  • Суралцагчийн хувийн хэрэг
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Элсэлтийн журмын 4.1- 4.5 дахь заалтуудад хамаарах болзлыг хангасан бол зохих баримт бичгийг баталгаажуулсан хуулбар
  • Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг (нэг хураамжаар бүх хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой).

Элсэгч нь онлайнаар бүртгүүлээд шаардлага хангасан тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувийг төлж, баталгаажуулалтыг 7 хоногийн дотор хийж идэвхжүүлнэ.

Баталгаажуулалт хийсэн элсэгч нь тодорхой шалтгаанаар буцаах тохиолдолд энэ журмын 3.6, 5.2, 5.3 дугаар заалтыг мөрдөж, сургалтын төлбөрийн буцаан олголтыг 09 дүгээр сарын 01-нээс хойш хийнэ.

ХЭРХЭН ЭЛСЭХ ВЭ ?

Суралцах эрхийн бичиг авсан элсэгч бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийн 50-аас дээш хувийг төлсөн байна. Элсэгчдийн бүртгэл нь дараах байдлаар зохион байгуулагдана:

  • 2020 оны 08 дугаар сарын 17-өөс 21-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургууль дээр бүртгэнэ.
  • Бүртгүүлсэн элсэгч нь оюутны дотуур байранд орох хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 17-нөөс 21-ны өдрүүдэд бичгээр буюу bair.muls.edu.mn хаягаар онлайнаар бүртгүүлнэ.
  • Дотуур байранд орох элсэгч ХААИС-ийн ХААН банкны 5070104239 дансанд төлбөрөө хийж баталгаажуулна.
  • 2020 оны 08 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд “Бакалаврын гэрээ”  байгуулна.
  • 2020 оны 08 дугаар сарын 26-наас 30-ны хооронд оюутны вэб хуудсаар И-Коммерс үйлчилгээг ашиглан сургалтын төлбөрөө төлж хичээл сонголт хийнэ.

Суралцах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчийг элсэн суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно. Суралцах эрхийн бичиг авсан элсэгч хуваариа буцаах бол 50.000 мянган төгрөг төлж боловсролын бичиг баримтаа авч болно.