ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ - МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Хүрээлэн буй орчин, түүний бүрэлдэхүүн хэсгийн хомсдол, бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, зохистой ашиглахад хяналт тавих, аливаа үйлдвэрлэлийн төслийн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд учрах сөрөг нөлөөллийг үнэлэн тогтоох арга зүй, мэдлэг, чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР:

- Хүрээлэн буй орчин түүний бүрэлдэхүүн хэсэг болох агаар, газар, газрын хэвлий, хөрс, ус, ургамал, амьтны төлөв байдлыг үнэлэх, нөөцийг тогтоох арга зүй эзэмших

- Хүрээлэн буй орчны бүрэлдэхүүн хэсгүүдийн хомсдол, бохирдлыг үнэлэх, учруулсан хохирлыг тооцох, үнэлгээ хийх, дүгнэлт гаргах

- Амьтан, ургамлын тархац, нөөцийг тогтоох, зураглал хийх, учирсан хохирлыг тооцох, ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах

- Агаар, газар, газрын хэвлий, хөрс, ус, ургамал, амьтан, тэдгээрийн нөөц баялаг, ашиглалттай холбоотой зөрчлийг илрүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хангуулах, хэрэг бүртгэл хийх, зүйлчлэх, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх

- Агаар, газар, газрын хэвлий, хөрс, ус, ургамал, амьтны ашиглалттай холбоотой үүссэн доройтол, бохирдол, хомсдолыг бууруулах, нөхөн сэргээх аргачлалыг инженерчлэлийн болон эдийн засгийн тооцоололтойгоор менежмент хийх технологийг зөвлөмжлөх

 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

- Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны аудитын мэргэжлийн байгууллагад шинжээч, аудитор

- Засаг захиргааны бүх нэгжийн байгаль орчин аялал жуулчлалын газарт байгаль орчны мэргэжилтэн, менежер (Хот, аймаг, сумын тамгын газар, агентлаг, газрууд)

- Тусгай хамгаалалттай газар нутаг, гол мөрний сав газрын захиргаадад мэргэжилтэн, байцаагч

- Төрийн болон хувийн хэвшлийн уул уурхайн компаниудад байгаль орчны мэргэжилтэн.

- Олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд байгаль орчны мэргэжилтэн, зөвлөх

 

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөр бий болж буй байгаль орчны хувьсал өөрчлөлтийн өнөө үед нийгмийн үйлдвэрлэлийн эрэлт, хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байгаатай уялдаж байгаль орчны мэргэжлийн хяналт, орчин үеийн технологийн шийдэл, оновчтой тооцоолол шаардагдаж байгаа тул энэ мэргэжлийн эрэлт, хэрэглээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.