
Исланд улсын “Нэгдсэн үндэстний их сургууль”-ийн дэргэдэх “Газрын доройтлыг бууруулах хөтөлбөр”-өөс санааачлан, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхим, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтран 2018 оноос эхлэн жил бүр амжилттай зохион байгуулж банйа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Салбарын яам, агентлаг зэрэг мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд байгалийн нөөцийн мониторинг, үнэлгээ, хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг зөв боловсруулж, түүнийгээ бүтээгдэхүүн болгож, шийдвэр гаргагчдад хүргэж, төрийн бодлогод тусгуулж ажил хэрэг болгох нь онцгой ач холбогдолтой байдаг бөгөөд уг сургалт нь дунд шатны мэргэжилтнүүдийн ур чадвар, арга барилыг нь сайжруулах зорилготойгоороо онцлог юм.