ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Газар бол төрийн үндэс юм.”

 

Газрын нөөцийг шинжлэх ухааны үндэстэй судлах, төлөвлөх, зохион байгуулах, хамгаалах, газрын хил заагыг тогтоох, газрыг иргэдэд хуваарьлах, дахин хуваарьлах, газар ашиглалтын бүх төрлийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн хэрэгжилтэнд хяналт тавих, хуулийн хүрээнд газрын зөрчил маргааныг илрүүлэх, шийдвэрлэх ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Улсын болон бүс нутгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих,
  • Газрын нөөцийг шинжлэх ухааны үндэстэй удирдах, төлөвлөх, зохион байгуулах, хамгаалах, газрын хил заагыг тогтоох, газрыг иргэдэд хуваарьлах, дахин хуваарьлах,
  • Газрын харилцаа, зохицуулалт, эрх зүйн байдлын судалгаа хийх,
  • Тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, газрын харилцааг удирдах,
  • Газрын мэргэжлийн програм хангамжийг газар зохион байгуулалтын үйлдвэрлэлд  ашиглах,
  • Байгаль орчныг хайрлах, хамгаалах, байгалийн юмс, үзэгдэлийн зүй тогтол, харилцан уялдааг  хангах, байгалийн нөхцөл нөөц, ашиглалтад тулгуурласан шинжлэх ухааны үндэстэй газар зохион байгуулалт хийх,
  •  Газрын доройтол, төлөв байдлыг тодорхойлох, нөхөн сэргээх,
  • Газар зохион байгуулалт дахь математик  хэрэглээ, загварчлал хийх, эдийн засгийн тооцоолол хийх

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

 

Газар зохион байгуулагч мэргэжил эзэмшсэнээр төрийн байгууллагад газрын хуулийг хэрэгжүүлэх, газрын зөрчил маргаанийг шийдвэрлэх, төлөвлөлтийн дагуу газар олгох, хуваарьлах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • БХБЯ, БОЯ, ХХААХҮЯ, ЗТЯ болон төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн
  • Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • Газрын харилцаа хот байгуулалтын газарт мэргэжилтэн,
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт мэргэжилтэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албанд мэргэжилтэн, газар зохион байгуулагч, газрын даамал
  • Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газар зохион байгуулалт, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжлийн хувийн байгууллагад мэргэжилтэн
  • Их дээд, сургуульд багш, судлаач

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

 

Газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагаа улам бүр нэмэгдэж үүнтэй холбоотойгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, газар дахин төлөвлөлт, шинэчлэн зохион байгуулалт хийх, газрын зөрчил маргааныг шийдвэрлэх, газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийх зэрэг газрын харилцааны гол ажлууд жил ирэх бүр нэмэгдэж байгаа тул газар зохион байгуулалтын мэргэжил нь нийгмийн эрэлт ихтэй мэргэжлийн нэг юм.

 Газар зохион байгуулалт хөтөлбөр нь 2015 онд магадлан итгэмжлэгдсэн болно.

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАЗАРЗҮЙ, ГАДААД ХЭЛ

newsImage
2024-02-29 09:52
Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын олимпиад 3-р сарын 4-нд болно.
newsImage
2022-09-21 03:13
УХААЛАГ ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ СУРГАЛТ СУДАЛГААНДАА АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
newsImage
2022-09-20 06:39
УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТ БОЛЛОО
newsImage
2022-04-29 12:03
АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ ХОВД АЙМАГ ДАХЬ ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
newsImage
2022-04-29 11:52
ХОТ СУУРИН ГАЗРЫН ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУРЫН ТӨЛӨВЛӨЛТ, ОРОН ЗАЙН
newsImage
2022-04-29 11:14
"ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН НОМЫН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
newsImage
2022-03-29 05:05
''ГАЗРЫН ХАРИЛЦАА-2022'' СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
newsImage
2020-05-20 12:57
ХААИС-Агроэкологийн сургуулийн нэрэмжит ногоон төгөл
newsImage
2020-05-20 12:35
''YOUTH MAPPERS INTERNSHIP PROGRAM 2020''
newsImage
2020-05-15 03:50
АНУ-ын Невадагийн их сургуулийн профессор Шерман Свансон сургалт зохион байгуулав
newsImage
2020-05-05 12:23
УСНЫ ЭКОЛОГИЙ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 12:20
ЭКОЛОГИ БАЙГАЛТ ХАМГААЛАЛ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 12:01
АГРОНОМ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 12:00
ГАЗАР ТАРИАЛАНГААР МЭРГЭШСЭН ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:56
ХӨРС СУДЛАЛ АГРОХИМИЧ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:55
ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:53
ОЙН АЖ АХУЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:51
УРГАМАЛ ХАМГААЛАЛ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮНЭЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-04-28 07:35
ХААИС-ийн оюутан залуус "1 хором хөдөлгөөн"-д нэгдлээ
newsImage
2020-04-28 07:35
Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт
newsImage
2020-04-28 07:35
“Байгалийн нөөцийн менежмент: мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх “ сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө
newsImage
2020-04-28 07:34
ЭКОЛОГИЙН VIII ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2020-04-28 07:34
Монголын оюутны сүлд дуу, Оюунлаг залуус, МОХ
newsImage
2020-04-28 07:30
Агроэкологийн сургуулийн танилцуулга