АГРОНОМ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Агроном нь газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн удирдагч юм”

 

Хөдөө аж ахуйн таримлыг ургуулахтай холбогдсон технологи болон энэ чиглэлийн судалгааны ажлыг арга зүйн дагуу явуулах, бүсийн болон таримал сортын онцлогт тохирсон агротехник боловсруулах, үйлдвэрлэлийн технологитой холбоотой асуудлыг бие даан бүрэн шийдвэрлэх, технологийн горимыг мөрдөн ажиллах шинэ технологи туршин нэвтрүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ.

 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг бие даан төлөвлөх, бизнес төлөвлөгөө зохиох, хэрэгжүүлэх, хяналт тавих
  • Таримлын технологийг боловсруулж хэрэгжүүлэх
  • Хөрсний үржил шимийг судлах, хамгаалах
  • Ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд тустай, эдийн засгийн үр ашигтайгаар үйлдвэрлэх
  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

 

Хүнс, хөдөө аж ахуйн  төрийн болон  төрийн бус  байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна ХАА-н зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.

  • Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны яам, тамгын газар
  • Мэргэжлийн хяналтын газар
  • Аж ахуйн нэгжүүдэд агроном, менежер, захирал
  • Төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн
  • Төсөл, хөтөлбөрт удирдагч, зохион байгуулагч, хэрэгжүүлэгч
  • Эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаач
  • Мэргэжлийн их, дээд сургуульд багш

 

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

 

Агроном мэргэжлийн оролцоотойгоор бий болсон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн хүн бүр өдөр тутмын амьжиргаандаа хэрэглэж байдаг.

Даяарчлал эрчимжиж дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж буй  энэ цаг үед газар тариалангийн үйлдвэрлэлийн зах зээл нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсээр байна. Иймд агрономч мэргэжлийн ажлын байрны эрэлт хэрэгцээ хурдацтайгаар өсөж байна.

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ХИМИ, БИОЛОГИ

newsImage
2024-02-29 09:52
Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын олимпиад 3-р сарын 4-нд болно.
newsImage
2022-09-21 03:13
УХААЛАГ ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ СУРГАЛТ СУДАЛГААНДАА АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
newsImage
2022-09-20 06:39
УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТ БОЛЛОО
newsImage
2022-04-29 12:03
АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ ХОВД АЙМАГ ДАХЬ ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
newsImage
2022-04-29 11:52
ХОТ СУУРИН ГАЗРЫН ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУРЫН ТӨЛӨВЛӨЛТ, ОРОН ЗАЙН
newsImage
2022-04-29 11:14
"ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН НОМЫН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
newsImage
2022-03-29 05:05
''ГАЗРЫН ХАРИЛЦАА-2022'' СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
newsImage
2020-05-20 12:57
ХААИС-Агроэкологийн сургуулийн нэрэмжит ногоон төгөл
newsImage
2020-05-20 12:35
''YOUTH MAPPERS INTERNSHIP PROGRAM 2020''
newsImage
2020-05-15 03:50
АНУ-ын Невадагийн их сургуулийн профессор Шерман Свансон сургалт зохион байгуулав
newsImage
2020-05-05 12:23
УСНЫ ЭКОЛОГИЙ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 12:20
ЭКОЛОГИ БАЙГАЛТ ХАМГААЛАЛ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 12:00
ГАЗАР ТАРИАЛАНГААР МЭРГЭШСЭН ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:58
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:56
ХӨРС СУДЛАЛ АГРОХИМИЧ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:55
ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:53
ОЙН АЖ АХУЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:51
УРГАМАЛ ХАМГААЛАЛ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮНЭЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-04-28 07:35
ХААИС-ийн оюутан залуус "1 хором хөдөлгөөн"-д нэгдлээ
newsImage
2020-04-28 07:35
Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт
newsImage
2020-04-28 07:35
“Байгалийн нөөцийн менежмент: мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх “ сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө
newsImage
2020-04-28 07:34
ЭКОЛОГИЙН VIII ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2020-04-28 07:34
Монголын оюутны сүлд дуу, Оюунлаг залуус, МОХ
newsImage
2020-04-28 07:30
Агроэкологийн сургуулийн танилцуулга