Сонгинохайрхан дүүрэгт нарийн ногооны аварга том хүлэмж ашиглалтад орлоо. 10 тэрбум төгрөгийн өртөгтэй, дулаан, цахилгаанаа сэргээгдэх эрчим хүчээр бүрэн шийдэж чадсан энэ хүлэмжийг Хөдөө аж ахуйн их сургууль Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газартай хамтран байгуулжээ. Хүлэмжийг ногоо тарихаас гадна сургалтын бааз хэлбэрээр ашиглах юм.