НОГООН ИРЭЭДҮЙД ХӨРӨНГӨ ОРУУЛАЦГААЯ. ТАНИН МЭДЭХҮЙН ОЙН ТӨГӨЛ.
Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд байрлах 6 га газарт танин мэдэхүйн ойн төгөл байгуулах үйсэд 2 дахь жилдээ алдарт зохиолч Galsan Tschinag Stiftung/Чинагийн Галсан Сантай хамтран ажиллаж байна. Одоогоор ногоон төгөлд 20 гаруй зүйлийн 4000 ширхэг мод суулгац бойжиж байна.
Эх дэлхий, үр хүүхэд, хойч үедээ ногоон хөрөнгө оруулалт хийхээр ХААИС-Агроэкологийн сургуулийн төгсөгчид, багш ажилчид анги хамт олноороо мод тарих аяанд идэвхитэй оролцов.


