УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Хөдөө аж ахуйн их сургуулийн БНСУ-ын JH ENERGY компани, Олон улсын таримал судлалын хүрээлэн, Гачон их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Нарны эрчим хүч үйлдвэрлэх системд суурилсан Монголын нөхцөлд тохирсон ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” төслийн бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2022-09-20/ боллоо.

Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд байгуулагдсан тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх Ч.Даваабаяр, Шинжлэх ухаан, Технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва, БНСУ-ын JH ENERGY компанийн мэргэжилтэн Ли Хан Жү, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом, ХААИС-ийн захирал О.Баатарцогт болон багш, судлаачид, 21 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нар, агрономчид оролцлоо.

Тус ухаалаг хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалт нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн хүлэмжийн аж ахуйн хэвийн үйл ажиллагааг хангахын зэрэгцээ илүүдэл эрчим хүчээ улсад нийлүүлэх боломжтой юм. Мөн Монгол орны онцлогт тохирсон ухаалаг хүлэмж байгуулах жишиг загвар болж буй бөгөөд чадварлаг боловсон хүчин бэлтгэх, гидропоник системд суурилсан жилийн турш тасралтгүй тариалалт хийх боломжтой таримлын аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Үүний зэрэгцээ халаалтыг экологид ээлтэй, зардал хэмнэсэн нарны эрчим хүчний технологиор шийдвэрлэснээр Монголын ХАА-н салбарт олон боломж, шинэ технологийг нэвтрүүлж буй юм. Тус бүтээн байгуулалтын хүрээнд 9 дүгээр сарын 11-ээс хойш 26000квт эрчим хүч үйлдвэрлэсэн нь 2.1 тонн хүлэмжийн хий бууруулахад хувь нэмэр оруулжээ.

 

newsImage
2024-02-29 09:52
Газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын олимпиад 3-р сарын 4-нд болно.
newsImage
2022-09-21 03:13
УХААЛАГ ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ СУРГАЛТ СУДАЛГААНДАА АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
newsImage
2022-04-29 12:03
АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ ХОВД АЙМАГ ДАХЬ ХӨГЖИЛ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
newsImage
2022-04-29 11:52
ХОТ СУУРИН ГАЗРЫН ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУРЫН ТӨЛӨВЛӨЛТ, ОРОН ЗАЙН
newsImage
2022-04-29 11:14
"ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН НОМЫН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
newsImage
2022-03-29 05:05
''ГАЗРЫН ХАРИЛЦАА-2022'' СЭТГҮҮЛД ӨГҮҮЛЭЛ БИЧИХ ЗААВАР
newsImage
2020-05-20 12:57
ХААИС-Агроэкологийн сургуулийн нэрэмжит ногоон төгөл
newsImage
2020-05-20 12:35
''YOUTH MAPPERS INTERNSHIP PROGRAM 2020''
newsImage
2020-05-15 03:50
АНУ-ын Невадагийн их сургуулийн профессор Шерман Свансон сургалт зохион байгуулав
newsImage
2020-05-05 12:23
УСНЫ ЭКОЛОГИЙ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 12:20
ЭКОЛОГИ БАЙГАЛТ ХАМГААЛАЛ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 12:01
АГРОНОМ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 12:00
ГАЗАР ТАРИАЛАНГААР МЭРГЭШСЭН ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:58
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:56
ХӨРС СУДЛАЛ АГРОХИМИЧ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:55
ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:53
ОЙН АЖ АХУЙН ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-05-05 11:51
УРГАМАЛ ХАМГААЛАЛ, ХОРИО ЦЭЭРИЙН ҮНЭЛГЭЭ МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
newsImage
2020-04-28 07:35
ХААИС-ийн оюутан залуус "1 хором хөдөлгөөн"-д нэгдлээ
newsImage
2020-04-28 07:35
Ойжуулалт цэцэрлэгжүүлэлт
newsImage
2020-04-28 07:35
“Байгалийн нөөцийн менежмент: мэдээлэл боловсруулалт, үр дүнг ашиглах ур чадварыг хөгжүүлэх “ сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө
newsImage
2020-04-28 07:34
ЭКОЛОГИЙН VIII ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2020-04-28 07:34
Монголын оюутны сүлд дуу, Оюунлаг залуус, МОХ
newsImage
2020-04-28 07:30
Агроэкологийн сургуулийн танилцуулга